8 сарын өмнө
- Дотуур: -Ходоодны үрэвсэл болон ходоод 12 хуруу гэдэсний өвчний үед өдөрт 3 удаа цайны халбагаар хоол идэхээс 30-40 минутын өмнө ууна. Үргэлжлэх хугацаа 1 сар. Эмчилгээний эхний үед ам гашуун оргих, цээж хорсох шинж тэмдэг илэрч болно. -Судас хатуурах өвчнийг анагаахын тулд өдөрт 2 удаа цайны халбагаар хоол идэхээс 30 минутын өмнө ууна. Үргэлжлэх хугацаа 1 сар Гадуур: -Шархалсан түлэгдсэн хэсгийг ариутгалын уусмалаар сайтар цэвэрлэсний дараа чацарганын тосыг нимгэн түрхэж марлаар боох ба боолтыг өнжөөд солино. Гүн шарх болон гэмтэл түлэнхийд хэрэглэхдээ шархны зах хэсгээс эхлэн түрхэнэ. Шархны төв болон гол хэсгээр түрхэхэд шууд битүүрэн эдгэрч дотогшоо идээлж болзошгүй. Хэсэг газрын хэрэглээ: -Кольпит умайн хүзүүний салстын үрэвслийг эмчлэхэд умай, үтрээний ханыг сайн цэвэрлэсний дараа чацарганын тосыг хөвөнд шингээж түрхэнэ. Умайн хүзүүний улайлтын үед 5-10мл тосыг марльд шингээж өдөр бүр тампон тавина. Эмчилгээ 10-15 өдөр үргэлжлэх ба шаардлагатай тохиолдолд 4-6 долоо хоногийн дараа давтан эмчилгээ хийнэ. -Амны хөндий, улаан хоолойн улайлт зэрэгт амандаа тогтоон бага багаар залгиж өдөрт 2 удаа хэрэглэнэ. Үргэлжлэх хугацаа 10-15 хоног -Шулуун гэдэснээс цус алдах, цагаан мах эргэх үед тухайн хэсгийг сайтар цэвэрлэсний дараа 5-10мл тосыг хөвөн, даавуунд шингээж өдөрт 1 удаа тавина. Үргэлжлэх хугацаа 10-15 хоног -Чацарганын цэвэр тосыг дотуур хэрэглэж байгаа үед архи согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзана уу.
-
Сэтгэгдлүүд8 сарын өмнө