Монос Хүнс ХК “OneSky” ОУТББ-тай хамтран хүүхэд, эцэг эхчүүдийг дэмжин ажиллана
2026.01.15
Монос Хүнс ХК нь бага насны хүүхдийн хөгжил, эцэг эхчүүдийн оролцоог дэмжин ажилладаг “OneSky” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжин, ивээн тэтгэх санамж бичгийг өнөөдөр байгууллаа.
“ХАМТДАА ИЛҮҮ ХҮЧТЭЙ” УРИАН ДОР МОНОС ХҮНС ХК-ИЙН СПОРТ ИХ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2025.12.27
Монос Хүнс ХК-ийн ажилтнуудын дунд уламжлал болон зохион байгуулагддаг спортын их наадам 2025 оны 12 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Монос Хүнс ХК “Топ 100 үйлдвэрлэгч” шагналыг хүртлээ
2025.12.12
“Хүнсний ажилтнуудын өдөр–2025” баярын нэгдсэн арга хэмжээ 2025 оны 12 сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж, салбарын бодлого тодорхойлогчид, ахмад хүнсчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн 320 гаруй төлөөлөл оролцлоо.
Монос Хүнс ХК рашааны эхийг хашиж хамгааллаа
2025.12.01
“Эх дэлхийгээ хайрлаж, эрүүл амьдралыг хамтдаа бүтээнэ” алсын хараатай Монос Хүнс ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүргийн 14-р хорооны Түргэний аманд байрлах Рашаантын булагтын рашааны эхийг хашаалж, хамгааллаа.
Монос Хүнс ХК 2025 оны III улиралд өмнөх оны мөн үеэс 102% -ийн цэвэр ашгийн өсөлт үзүүллээ
2025.11.12
Монос Группийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн дарга Х.Ананд хэлэхдээ: Компанийн цэвэр ашиг энэ онд өмнөх оны мөн үеэс 102%-ийн өсөлт үзүүлсэн нь онцлох үзүүлэлт юм. Энэхүү амжилтыг гаргасан компанийн удирдлагын баг, нийт хамт олонд алга ташин баяр хүргэж амжилт хүслээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр” Монос Хүнс ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2025.11.06
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр “Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр” Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдсан юм.