Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
  • Экос
  • Цэнэг
  • Энхжин
  • BerryVit
    • Хаанаас худалдаж авах боломжтой вэ?

      Монос эмийн сангийн бүх салбаруудаар болон хүнсний дэлгүүр, супермаркетуудаар худалдаалдаг. Мөн та www.emonos.mn сайтаар захиалж хүргүүлэх боломжтой.

    • Экос усны онцлог, давуу тал юу вэ?

      Хужраар эрдэсжүүлж, зөөлрүүлэн савлагддаг pH 8.5- тай шүлтлэг ус учраас ходоодны хүчлийг саармагжуулж, ходоодны үрэвсэл, улайлт, шархны эдгэрэлтийг түргэсгэдэг, цээж хорсолтыг намдаах, биеийн жин бууруулах зэрэг үйлчилгээтэй эрүүл мэндийн ус гэдгээрээ онцлог.

    • Хаанаас худалдаж авах боломжтой вэ?

      Монос эмийн сангийн бүх салбаруудаар болон хүнсний дэлгүүр, супермаркетуудаар худалдаалдаг. Мөн та www.emonos.mn сайтаар захиалж хүргүүлэх боломжтой.

    • Уушги цэвэрлэх цай ямар байдлаар уушгины бохирдлыг цэвэрлэдэг вэ?

      Уушги цэвэрлэх цай нь уушги цэвэрлэхээс гадна эрүүл мэндийн байдлыг дэмжих АДЗХ (амьсгалын дээд замын халдвар)-аас хамгаалах гэсэн үйлдэлтэй байдаг . 5 төрлийн эмийн ургамал болон жимсний найрлагатай. - Чацаргана жимс нь эрүүл мэндийн хаан жимс бүх төрлийн витамин амин хүчил тосны хүчил агуулагддаг энэ нь эрүүл мэндийг дэмжих үйлдэлтэй - Чихэр өвсний найрлага дахь нэгдлүүд нь цэрний зуурамтгай чанарыг багасгаж цэр гадагшлалтыг дэмжин уушги цэвэрлэх нөлөө үзүүлнэ - Ганга өвс нь АДЗХ -с урьдчилан сэргийлэх бага зэрэг цэр ховхлох үйлдэлтэй - Нохойн хошуу нь Антиоксидант, витамин С маш баялаг - Гүргэм нь биед орсон маш нарийн хортой нэгдлүүд нь уушгиар дамжин цусанд нэвтэрдэг. Мөн бие мах бодийг хоргүйжүүлэх, цус цэвэрлэх үйлдэлтэй бөгөөд архаг бронхитыг эмчилдэг.

    • Хавдартай хүн ургамлын гаралтай цай ууж болох уу?

      Хавдар бол маш хүнд өвчин учраас бие махбодод олон төрлийн өөрчлөлтүүдийг бий болгодог. Тиймээс эрүүл мэндийн цайг хэрэглэх шаардлагатай тохиолдолд эмчийн зөвлөгөөгөөр хэрэглэх нь тохиромжтой.

    • Хөхүүл хүн ургамлын гаралтай цай хэрэглэж болох уу?

      Монгол орны хөрсөнд ургасан эмийн ургамлаар хийгдсэн цай тул хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэх боломжтой бөгөөд нярай хүүхдийн биед ямар нэгэн муу нөлөө үзүүлэхгүй. Харин Гоолингоо болон гэдэс цэвэрлэх цайг төрсний дараах 6 сараас хойш хэрэглэнэ гэсэн заалттай байдаг.

    • Ямар нэгэн харшил өгөх үү?

      Бүтээгдэхүүний орц найрлагад орсон ургамлаас харшилтай биш бол элдэв төрлийн харшил өгөхгүй.

    • Үр дүнгээ хир хугацаанд өгөх вэ?

      Зааврын дагуу тасралтгүй 1 сар хэрэглэхэд үр дүн мэдэгдэж эхэлнэ.

    • Эрүүл мэндийн Энхжин цайнаас хэдийг хэрэглэж байж нэг курс болох вэ?

      Энхжин цайг зааврын дагуу өдөрт 1-2 удаа уух ба 2 хайрцаг нь нэг курс болдог ба 10-14 хоног завсарлаад үргэлжлүүлэн ууж болно.

    • Ургамлын цайг ямар хүн ууж болохгүй вэ?

      Тухайн цайнуудын найрлагад орсон ургамлуудад хэт мэдрэг харшилтай хүмүүс, 3-аас доош насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй. Харин гоолингоо-тураах цай болон цэвэрлэх цайг 15 наснаас доош хүүхэд, ходоод гэдэсний хямрал, ходоодны улайлт шархлаа, шингэн алдалт суулгалт, хэвлийн хөндийн хурц үрэвсэл гэх мэт өвчний үед удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэж болохгүй.

    • Энхжин цайг жирэмсэн эхчүүд хэрэглэж болох уу?

      Энхжин эрүүл мэндийн цайны найрлагад орсон эмийн ургамлууд жирэмсэн эмэгтэйн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй боловч энэхүү бүтээгдэхүүн дээр жирэмсэн эмэгтэй ууж хэрэглэх үеийн судалгаа байхгүй учир хэрэглэхгүй гэсэн заалтыг баримтална.

    • Хаанаас худалдаж авах боломжтой вэ?

      Монос эмийн сангийн бүх салбаруудаар болон хүнсний дэлгүүр, супермаркетуудаар худалдаалдаг. Мөн та www.emonos.mn сайтаар захиалж хүргүүлэх боломжтой.

    • Ааруултай үрэл яагаад өнгө нь хувирдаг вэ?

      Монгол үнээний цэвэр сүүнээс гаргаж авсан хорхой ааруулын тослог чанараас хамааран гадна талын бүрхүүлийн өнгөнд өөрчлөлт ордог бөгөөд энэ нь химийн нэмэлт бодис ороогүйн илрэл юм.

    • Гол онцлог давуу тал нь юу вэ?

      БерриВит брэндийн ааруултай үрэлнүүд нь кальциар баялаг тул хүүхдийн өсөлт хөгжилтөд сайн нөлөөтэй. Харин витаминт болон үзэмтэй үрэл нь амин дэмээр баялаг бөгөөд хадгалах хугацааг уртасгах болон химийн будагч бодис агуулаагүйгээрээ онцлог.

    • БерриВит үрэл ямар ямар төрлүүд байдаг вэ?

      Ааруултай, үзэмтэй, витаминтай гэсэн 13 нэр төрлүүд байдаг ба үрлүүд нь байгалийн зэрлэг жимснүүд болох Аньс, Нэрс, Чацаргана зэргийг агуулсан учраас амин дэмээр баялаг байдаг.