Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Захирлын мэндчилгээ

         Монос Хүнс ХК-ийн эрхэм хүндэт хэрэглэгчид, хамтран ажиллагч түнш байгууллагууд, хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Дэлхий нийтэд хүнсний аюулгүй байдлын харанга дэлдэж буй энэ цаг үед Монгол үндэстнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үүрэг, өндөр хариуцлага бидэнд бий. Тиймээс ч манай хамт олон Монос Группийн 34 жилийн туршлага, судалгаа шинжилгээнд үндэслэсэн, дахин давтагдашгүй үндэсний онцлог бүхий хүнсний бүтээгдэхүүнээр дамжуулан, эх орондоо эрүүл мэндийн дархлааг тогтоохоор ажиллаж байна.

         Монос Хүнс ХК-ийн бүтээгдэхүүний онцлог, амжилтын үндэс нь Монгол оюун санаа, Монголын үржил шимт хөрсөнд ургасан эмийн ургамлууд, Монголын уламжлалт сүү цагаан идээ гээд Монголоор овоглосон бахархал бүхэнд оршдог. Тиймээс ч Монос Хүнс ХК нь Монгол түмэнтэйгээ хамтдаа энэ бахархлыг хөгжүүлэх, эх орныхоо ирээдүйд хувь нэмрээ оруулахын тулд 2019 онд Монголын хөрөнгийн ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ зах зээлд IPO гаргаж, олон нийтэд хувьцаагаа санал болгон амжилттай хэрэгжүүлсэн билээ. Эдүгээ бид 13000 гаруй хувьцаа эзэмшигчдийнхээ хамтаар компанийнхаа цаашдын ирээдүйг төлөвлөж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэн, үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлж, үр шимээс нь тэгш хүртдэг боллоо. Үнэхээр ч хүн төрөлхтөн оршин буй цагт химийн нэмэлт бодисгүй эрүүл органик хүнс, тэр дундаа элдэв төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чадалтай эрүүл мэндийн хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэгцээ буурахгүй юм.

         Тиймээс жилээс жилд өсөн нэмэгдэж буй зах зээлийн энэхүү хэрэгцээ шаардлага болон хэрэглэгчдийн таашаалд нийцсэн эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнийн маань чанар, түүнийг дагасан цогц үйлчилгээ маань бидний ирээдүйг улам гэрэлтүүлж байна. Мөн дэлхийн техник технологийн хөгжил дэвшил, эрдэмтэн судлаачдын нээлтүүд, эрүүл мэндийг эрхэмлэгч хэрэглэгчдийн маань өдөр тутмын амьдралын зөв хэвшил нь бидний шаргуу хөдөлмөрлөх хөшүүрэг болж байна. Тиймээс бид олон улсын чанар стандартаар баталгаажсан эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулахын зэрэгцээ хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийн боловсролыг хөгжүүлж, амьдралын зөв дадлыг айл өрх, иргэн бүрд төлөвшүүлэх бодлогыг хэрэгжүүлэн ажилладаг юм.

Захирлын мэндчилгээ