Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Компанийн танилцуулга

Аливаа улс үндэстний тусгаар тогтнолын баталгаа нь оюунлаг, эрүүл, хүчирхэг ард түмэнтэй байхад оршдог. Тэгвэл Монгол хүний оюуны цар хүрээг дэлхийд тунхаглаж, үндэстнийхээ эрүүл мэндийг сахин хамгаалах эрхэм үйлсийн төлөө 31 жилийн баялаг түүхээ зориулсан Монос Группийн нэгэн хэсэг залгамж халаа бол Монос Хүнс ХК юм.

Монос Хүнс ХК-ийн амин сүнс, амжилтын үндэс нь Монгол эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд бүтсэн оюуны охь бүтээлүүд, түүх шастирт тэмдэглэгдэн ирсэн ардын уламжлалт анагаах ухааны нууц, байгаль эхийн бүтээсэн ховор эмийн ургамлын төгс зохицолд оршдог билээ.

Манай хамт олон 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн энэ бүхний жор хужрыг тааруулсан, хүний бие, эрхтэн тогтолцоо бүрд хүрч үйлчлэх, амин дэм, эрдэс бодисоор нэн баялаг, эрүүл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэдээ зориулж ирлээ.

Монос Хүнс ХК нь дэлхийн шилдэг компаниудын хөгжлийн жишгээр 2019 онд монголын хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, олон нийтийн буюу ХУВЬЦААТ компани болсон түүхтэй. Ингэснээр Монголчууд хүнсний салбарт тэргүүлэгч Монос Хүнс компанийнхаа зөвхөн хэрэглэгч нь бус жинхэнэ эзэд нь болсон юм.

Бид Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх судалгаанд дурдагдсан зонхилон тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн тустай эрүүл мэндийн хуурай болон шингэн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист суугаа хэрэглэгчдийнхээ гарт хүргэн үйлчилж байна.

Монос Хүнс ХК-ийн бүтээгдэхүүн бүрийн орц найрлага дахь амин дэм, шимт чанар, ашигт байдлын үзүүлэлт нь Эм Судлалын Хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын олон жилийн нөр их хөдөлмөр, судалгаа шинжилгээнд тулгуурлаж бүтээгддэг бөгөөд орчин үеийн шинжлэх ухааны шилдэг инновацийг шингээж өгснөөрөө онцлогтой байдаг.

2012
2012

Монос Фарм ХХК-аас өрх тусгаарлаж, Монос Хүнс ХХК албан ёсоор үүсгэн байгуулагдав.  Эрүүл мэндийн ус, ундааны цехийг ашиглалтад оруулав.

2013
2013

Шилэн савлагаатай Цэнэг эрүүл мэндийн бэлдмэлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэв.

2014
2014

ODOO ERP /Enterprise Resource Planning/ системийг компанийн үйл ажиллагаанд нэвтрүүлэв.

2015
2015

Монгол Улсад анх удаа эрүүл мэндийг дэмжсэн үйлдэлтэй Монголчуудын хооллолтын онцлог дээр тулгуурлан хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлэх Экос рН8.5 зөөлөн шүлтлэг усыг үйлдвэрлэв.

2016
2016

Монгол Улсад анх удаа уусдаг цайны төрөлд импортийг орлох аньс, нэрс, чацаргана жимстэй өнгө үнэр амт орлуулагч ашиглаагүй Эко уусдаг цайг үйлдвэрлэж эхлэв.

2017
2017

Чанарын удирдлагын тогтолцоо болох ISO9001:2015 болон Хүнсний аюулгүй байдлын НАССР стандартыг нэвтрүүлэх тѳслийн ажил эхлэв.

2018
2018

БНХАУ болон Япон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ байршуулснаар албан ёсоор экспортын гараагаа эхлүүллээ.

2019
2019

Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан IPO хийж нээлттэй Хувьцаат Компани болов. Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO9001:2015 болон Хүнсний аюулгүй байдлын HACCP стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж Олон улсын аудитын SGS компаниар баталгаажуулж гэрчилгээгээ гардан авав.

2020
2020

Хүнсний үйлдвэрийн нэгдсэн удирдлагын тогтолцоо болох ISO22000:2018 болон Хүний нөөцийн менежментийн ISO:30400 стандартыг нэвтрүүлэх төслийг эхлүүлэв. Эрүүл Мэндийн Шингэн хүнсний үйлдвэрийг ашиглалтад оруулан, 8 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэв.

2021
2021

Монос Хүнс ХК нь ажилтнуудынхаа нийгмийн хангамжийг дээшлүүлэх, сурч хөгжих, хөгжин дэвжихэд нь дэмжлэг үзүүлэх замаар сэтгэл ханамжийн төвшнийг нь 4.1 пунктэд хүргэхээр зорьж байна. Дэлхийн техник технологийн хөгжил дэвшилд тулгуурласан, шилдэг тоног төхөөрөмжийг хуурай хүнсний үйлдвэрлэлд нэвтрүүлэх төслийн ажлыг эхлүүлнэ. Шингэн хүнсний үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн хүчин чадлаар нь ашиглаж, бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулна. Нэгдсэн удирдлагын тогтолцооны хүрээнд нэвтрүүлсэн ISO 9001:2015, HACCP стандартын хамрах хүрээг тэлэх зорилгоор өдөр тутмын үйл ажиллагаанд даган мөрдөж, хэвшүүлсэн байдлын явцад дахин баталгаажилт хийлгэнэ. Шинээр ISO22000, ISO30400 болон MNS/ISO IEC 17025:2018 стандартуудын шаардлагыг хангаж, хөндлөнгийн байгууллагаар нягтлуулан, баталгаажилт хийлгэнэ.

2022
2022

“Монос Хүнс” ХК нь Австри улсад төвтэй “TSC” /The chilled Snack Company/ компанийн ОХУ дахь салбар “TSC Food Products Ru” компанитай хамтран ажиллаж Милино брэндийн Творожное Драже үрлийг тус улсын зах зээлд амжилттай гаргалаа. Тус бүтээгдэхүүнийг Киргиз болон Евразийн 5 улсад гаргах боломж бүрдлээ.

2023
2023

Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК, Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулж “Хэнэгтэй Монгол Эр хүн” төслийг амжилттай эхлүүлж эрэгтэйчүүдийн тухай хэвшмэл ойлголтыг халах, өөрчлөх нийгмийн нөлөөллийн төслийг амжилттай хэрэгжүүлж давхардсан тоогоор 22 сая хүнд хүргэж чадлаа. Мөн 2023 онд Бүгд Найрамдах Киргиз улсын эм ханган нийлүүлэх Лекарь компаниар дамжуулан 20 нэр төрлийн бүтээгдэхүүнээ албан ёсны эрхтэйгээр тус улсад худалдан борлуулахаар боллоо.

2024
2024

Монос Хүнс ХК үйл ажиллагаагаа Швейцар улсад төвтэй дэлхийд тэргүүлэгч аудитын SGS компанийн 2 үе шаттай өндөр шалгуураар шалгуулж ISO 9001:2015, FSSC 22000:2018, ISO 14001:2015 стандартуудыг амжилттай хэрэгжүүлж буйгаа баталгаажуулж олон улсад дахин хүлээн зөвшөөрөгдлөө.