Монос Хүнс ХК, 2730 метр квадрат бүхий MFC East Log шинэ агуулахаа бүрэн ашиглалтад орууллаа
2026.07.29
2730 метр квадрат талбай бүхий MFC East Log нь хуурай болон шингэн хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай бөгөөд хүнсний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн барьсан агуулах юм.
МОНОС ХҮНС ХК НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧӨӨР ШАЛГАРЛАА
2026.05.14
Тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд нийгэм, байгаль орчинд эерэг нөлөө бий болгохын төлөө тууштай ажиллаж байна.
МОНОС ХҮНС ХК БОЛОН ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК "ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧ"-ИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
2026.05.12
Монос Хүнс ХК нь Голомт Капитал ҮЦК-тай “Зах зээл үүсгэгч” буюу “Market Maker”-ийн хамтын ажиллагааны гэрээг байгууллаа. Ингэснээр Монос Хүнс ХК-ийн “MFC” хувьцаа нь Монголын хөрөнгийн зах зээлд энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлж буй анхны хувьцаа болж байна.
MFC East Log агуулахын бүтээн байгуулалтыг 82% хүргэж, стандартаа дахин баталгаажуулсан I улирлын тайлангаа ТУЗ-д танилцууллаа
2026.04.30
Хурлыг ТУЗ-ийн дарга Х.Ананд даргалж, Гүйцэтгэх захирал А.Отгондарь болон удирдлагын баг өмнөх хурлын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа. Үргэлжлүүлэн компанийн 2026 оны I улирлын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, үйлдвэрлэл, чанар, стандартын баталгаажуулалт болон стратегийн төслүүдийн хэрэгжилтийн явцыг ТУЗ-д танилцуулав.
Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөгт Монос Хүнс ХК нэгдлээ
2026.04.22
Vitos SHOT, Цэнэг, Увдист брэндийн өтгөн барагшун, чацарганын цэвэр тос зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүний үйлчилгээ, зөв хэрэглээний талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой.
Монос Хүнс ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн тоо 7 жилийн хугацаанд 4.8 дахин өслөө
2026.04.16
Компанийн хувьцаа эзэмшигчдийн тоо тогтвортой өсөж, 7 жилийн хугацаанд 4.8 дахин нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын итгэл, оролцоо нэмэгдэж байгааг илтгэж буй юм.