Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөгт Монос Хүнс ХК нэгдлээ
2026.04.22
2026 оны 4 дүгээр сарын 20–22-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг”-т Монос Хүнс ХК иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө болон бүтээгдэхүүнээ танилцуулан оролцож байна.

Та бүхэн асарт зочилсноор Vitos SHOT, Цэнэг, Увдист брэндийн өтгөн барагшун, чацарганын цэвэр тос зэрэг байгалийн гаралтай бүтээгдэхүүний үйлчилгээ, зөв хэрэглээний талаар мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах боломжтой. Улмаар өөрийн биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх мэдлэг, мэдээлэлтэй болох юм.
Өдөрлөгийн гурван өдрийн хөтөлбөр дараах чиглэлээр үргэлжилж байна:
- 1-р өдөр (04/20): Нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын арга хэмжээ
- 2-р өдөр (04/21): Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг
- 3-р өдөр (04/22): Уламжлалт анагаах ухааны арга хэмжээ
Эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч Монос Хүнс ХК-ийн асарт зочлон, байгалийн гаралтай бүтээгдэхүүний талаарх хэрэгтэй мэдээллийг нэг дороос аваарай.
