Эмийн ургамалтай, "Энхжин" эрүүл мэндийн цай
Монгол нутгийн газар шороонд үндэслэж ургасан, эмнэх чадвар, биологийн идэвхт чанараараа үл орлогдох Эмийн ургамлуудын анагаах чадварыг олон жилийн судалгаанд тулгуурлан хөгжүүлж буй "Монос Хүнс" компани нь хэрэглэгч танд Энхжин эрүүл мэндийн цуврал цайг танилцуулж байна.
Үйлчлэл:
Дархлааны эсийн чадавхыг сайжруулж, биеэс хорт бодисыг гадагшлуулж дархлааг бэхжүүлнэ.
Хэн, хэзээ хэрэглэвэл тохиромжтой вэ:
- Хавар, намрын цагт ядаргаанаас урьдчилан сэргийлэх, дархлаа дэмжих зорилгоор зааврын дагуу хандалж хэрэглэнэ.
- Хими эмчилгээ болон туяа эмчилгээний явцад энэ цай нь дархлааны тогтолцоог хэвийн ажиллахад дэмжлэг үзүүлж болно.
- Сэтгэлзүйн ачаалал болон биеийн хэт ядаргааны үед өдөр бүр уухад тохиромжтой.
Энхжин цайг хэрхэн хэрэглэх вэ?
200мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 10-15 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү мэдрэгдэнэ.