Эмийн ургамалтай, "Энхжин" эрүүл мэндийн цай
Монгол нутгийн газар шороонд үндэслэж ургасан, эмнэх чадвар, биологийн идэвхт чанараараа үл орлогдох Эмийн ургамлуудын анагаах чадварыг олон жилийн судалгаанд тулгуурлан хөгжүүлж буй "Монос Хүнс" компани нь хэрэглэгч танд Энхжин эрүүл мэндийн цуврал цайг танилцуулж байна.
Үйлчлэл:
Бодисын солилцоог тэнцвэржүүлэх биеэс хорт бодисыг гадагшлуулах, цусан дахь сахар болон холестерины хэмжээг бууруулах, дархлааг дэмжих үйлчилгээтэй.
Хэн, хэзээ хэрэглэвэл тохиромжтой вэ:
- Чихрийн шижин өвчний эмчилгээний үед эмчилгээ дэмжих зорилгоор хавсарч хэрэглэнэ.
- Чихрийн шижин өвчинд өртөх магадлалтай хүмүүс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Хоолны шингэц сайжруулах, цөс хөөх, хоол боловсруулалтыг дэмжих зорилгоор хэрэглэнэ.
Энхжин цайг хэрхэн хэрэглэх вэ?
200мл буцлам халуун усанд 1 уут цай хийж хандална. Найрлагад орсон ургамлууд нь тус тусын гайхамшигт амт, үнэр, үйлчлэлээ хандлан шингээхэд 10-15 минут шаардлагатай ба хандлагдах хугацаанд таглавал эмийн ургамлын баялаг чанар нь хэрэглэгч танд илүү мэдрэгдэнэ.