Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2024.06.05

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх заалтыг үндэслэн “Монос хүнс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Хууль эрх зүй, эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжилтэй, дадлага туршлагатай;
  2. Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажил үүрэг хашдаггүй;
  3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;
  4. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай бизнесийн аливаа холбоогүй;
  5. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашаагүй;
  6. Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
  7. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ

  1. Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хуулийн хариуцлага хүлээж байсан;
  2. Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байсан, 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  • 4x6 хэмжээний зурагтай анкет /татаж авах/
  • Боловсролын дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар; 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:

Анкет, бичиг баримтыг 2024 оны 06 дугаар сарын 05ы өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Tsagaankhuu.n@monos.mn мэйл хаяг болон шуудангаар компанийн хаягаар илгээнэ үү.

Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж, 32/3 тоот Монос хүнс ХК-ийн байранд