
Дундад Өргөргийн Бүсийн Орнуудын Хамтын Ажиллагааны олон улсын бага хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
2025.08.05
Дундад Өргөргийн Бүсийн Орнуудын Хамтын Ажиллагааны олон улсын бага хурал Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна.
2025 оны 8-р сарын 4-6-ны өдрүүдэд НҮБ-ын Төв байранд зохион байгуулагдаж буй Дундад Өргөргийн Бүсийн Орнуудын Хамтын Ажиллагааны олон улсын бага хурал нь экосистемийг хамгаалах, нүүрстөрөгчийг саармагжуулах, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн чухал арга хэмжээ юм.
Монос Хүнс ХК нь хариуцлагатай үндэсний үйлдвэрлэгчийн хувьд тогтвортой хөгжил, байгаль орчинд ээлтэй санаачилгыг тууштай дэмжиж, энэхүү олон улсын чухал үйл ажиллагаанд нэгдэж буйдаа бахархалтай байна.
Хурлын хүрээнд оролцогч улс орнууд экосистемийг хамгаалах бодлого, хөтөлбөр, дэвшилтэт технологийг судлах, харилцан туршлага солилцов.
Уур амьсгалын өөрчлөлт нь дунд өргөргийн бүсэд орших улс орнуудад илүүтэй нөлөөлж буй тул улс орнууд хамтран ажиллаж, хариуцлагатай шийдлүүдийг гаргах нь чухал байгааг хурлыг зохион байгуулж буй ВҮҮ КЮН ЛИ (КОРЕА ИХ СУРГУУЛИЙН ДОКТОР, ПРОФЕССОР, OJERI ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ) онцоллоо.