
"Монос Хүнс" ХК дэлхийн зах зээлд эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ нийлүүлэхээр Австралийн "Lifecykel" компанитай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
2025.07.22
Энэ жилийн баяр наадмыг тохиолдуулан олон нийтийн сүлжээнд 18 сая гаруй дагагчидтай дэлхийн хэмжээний нөлөөлөгч Ashton Hall төдийгүй UFC-ийн домог тамирчин Jorge Masvidal нар Австралийн Lifecykel компанийн урилгаар Монгол улсад хүрэлцэн ирж Монгол ахуй, онцлог, давуу талуудыг харуулахын зэрэгцээ Алтайн уулсын үнэт эрдэнэ болох барагшуныг сурталчлан таниулах кампанит ажил хийлээ.
Эрүүл мэндэд чиглэсэн 40 орчим бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд борлуулдаг Lifecykel компанийн толгой групп болох Mycelium Biotechnology группийн ТУЗ-ийн дарга William Scott гэх эрхэм Монгол улсад зочлон Монос Хүнс хувьцаат компанийн үйлдвэртэй танилцаж бүтээгдэхүүнүүдийн амталгаа тэдгээрийн ашиг тус орц найрлагын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм.
Энэхүү уулзалтын хүрээнд Монос Хүнс ХК-ийн Өтгөн барагшун, Чацарганын цэвэр тос бүтээгдэхүүнүүдийг олон улсад худалдаалах хамтын ажиллагааны томоохон гэрээнд гарын үсэг зурлаа.