Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

МОНОС ХҮНС ХК-ИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2025.10.15

“Монос Хүнс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

ТАВИГДАХ ШААРДЛАГА: 

  1. Бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн, мэдээлэл технологи, дотоод аудит, хөрөнгө оруулалт, санхүүгийн менежмент, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр удирдах албан тушаалд ажиллаж байсан бол, мөн мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно. 
  2. Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажил үүрэг хашдаггүй; 
  3. Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй; 
  4. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай бизнесийн аливаа холбоогүй; 
  5. Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашаагүй; 
  6. Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш; 
  7. Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй. 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ 

  1. Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хуулийн хариуцлага хүлээж байсан; 
  2. Тодорхой албан тушаал эрхлэх эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байсан,

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: 

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт /тавигдах шаардлагыг хангаж байгаа талаар болон ТУЗ-д оруулах хувь нэмрийн талаар тусгасан байх/. 
  • 4x6 хэмжээний зурагтай анкет /татаж авах/;  
  • Боловсролын дипломын хуулбар; 
  • Иргэний үнэмлэхний хуулбар; 
  • Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар; 
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт;

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: 

Анкет, бичиг баримтыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл Tsagaankhuu.n@monos.mn мэйл хаягаар илгээнэ үү.  

Утас: 89943525