Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК 2026 оны "Усны элч" үйлдвэрлэгч байгууллагаар шалгарлаа

Монос Хүнс ХК 2026 оны "Усны элч" үйлдвэрлэгч байгууллагаар шалгарлаа

2026.03.19

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Ус ба тэгш эрх" сэдвээр өнөөдөр зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр Монос Хүнс ХК 2026 оны "Усны элч" үйлдвэрлэгч байгууллагаар өргөмжлөгдлөө.

Уг арга хэмжээний хүрээнд гадаргын усны нөөцийг хөв цөөрөм байгуулах замаар нэмэгдүүлэх болон хариуцлагатай үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тэргүүлэн ажиллаж буй хувь хүн, байгууллагуудыг үнэлж алдаршуулав.

Монос Хүнс ХК нь хариуцлагатай үйлдвэрлэл, зохистой хэрэглээ болон үйлдвэрлэлийн стратегийн төлөвлөлтөөрөө дамжуулан Монгол Улсын усны нөөцийг хамгаалахад олон нийтийг уриалж, зөв зохистой ашиглахад манлайлал үзүүлсэн нь энэхүү шагналд хүрэх үндэс болжээ. Тодруулбал, компани нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 1.01 литр ус зарцуулдаг бөгөөд энэ нь олон улсын дундаж үзүүлэлт болох 1.47 литрээс 31 хувиар бага юм.

"Усны элч" цол нь усны хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл, сайн туршлагыг нэвтрүүлэн салбартаа үлгэр дуурайл болж буй байгууллагуудыг тодруулан олгодог нэр хүндтэй өргөмжлөл билээ.