Монос Хүнс ХК бүтээгдэхүүнүүдээ "Foodex Japan 2026" олон улсын экспод танилцуулж байна
2026.03.11
Монос Хүнс ХК нь 2026 оны гуравдугаар сарын 10–13-ны өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдаж буй Foodex Japan 2026 олон улсын хүнсний үзэсгэлэн худалдаанд оролцож байна.
Энэ удаагийн экспод компани барагшун агуулсан дөрвөн төрлийн бүтээгдэхүүн болон Увдист брэндийн чацарганы цэвэр тосоо онцлон танилцуулж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүн нь Монгол орны байгалийн цэвэр түүхий эд, уламжлалт хэрэглээнд тулгуурлахын зэрэгцээ орчин үеийн техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэн боловсруулж өнөөгийн хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцэх бүтээгдэхүүн юм.

Мөн тус бүтээгдэхүүнүүд нь олон улсын чанар, стандартын өндөр шаардлагыг хангасан нөхцөлд үйлдвэрлэгддэгээрээ онцлог ба дэлхийн хүнсний салбарын хамгийн нэр хүндтэй арга хэмжээний нэг болох Foodex Japan экспод танилцуулж буй нь Монгол брэндийн олон улсын зах зээлд гарах чухал алхам болж байна.
