Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв болон Монос Хүнс ХК хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2021.11.22
Эрүүл мэндийг дэмжих хүнс үйлдвэрлэгч Монос Хүнс ХК-ийн чухал зорилтуудын нэг нь “Үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааг хангасан хамт олон” байх бөгөөд энэхүү зорилтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх санамж бичгийг 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгууллаа.
Тус хамтын ажиллагааны зорилго Монос Хүнс ХК-ийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагааны хэрэгжилтийг сайжруулах, хяналт тавих, үнэлгээ хийх, зөвлөмж, үйлчилгээгээр хангах, холбогдох хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлэхэд оршиж байна.
ХАБЭМ төвийн захирал М.Даваабат “Үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дадал болгох, тэдгээрийн хэрэгжилтийг хангах ажилтнуудаа чадавхжуулах нь чухал байдаг бөгөөд Монос Хүнс ХК-ийн удирдлагын зүгээс ажилтнуудынхаа эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч, өндөр идэвх санаачлагатай ажиллаж байгаад нь талархал илэрхийллээ.
Тус уулзалтын үеэр Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь нээлттэй хувьцаат компанийн хувьд улирал бүрийн үйл ажиллагааны тайландаа ХАБЭА-н үйл ажиллагааны мэдээллийг тайлагнаж, олон нийтэд мэдээлэх, үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэгч ААН-үүдэд ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хэвшүүлэх, цаашлаад дадал болгохыг уриалах болно” гэдгээ онцолсон юм.
Мөн уг хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрийн хортой нөхцөлд ажилладаг хүмүүсийн эрүүл мэндийг дэмжих, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөөц боломжийг тодорхойлох төслийн баг байгуулан, энэ чиглэлээр ажилладаг судалгааны хүрээлэнгүүдийг татан оролцуулсан, үр дүнтэй судалгаа, шинжилгээний ажил хийхээр харилцан тохиролцлоо.