Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
"Монос Хүнс" ХК ногдол ашгаа олголоо

"Монос Хүнс" ХК ногдол ашгаа олголоо

2025.05.09

"Монос Хүнс" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 25/2 тоот тогтоолоор, компанийн 2024 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 37 хувьтай тэнцэх хэмжээгээр ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийн дагуу ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д шилжүүлж, хувьцаа эзэмшигчдийн дансанд байршууллаа. Хувьцаа эзэмшигч та ногдол ашгийн мөнгөө авахын тулд өөрийн харьяа брокерын компанид хүсэлт гарган, банкны данс руугаа шилжүүлэн авах боломжтой.