Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“ДОТООД АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ” САНАЛ АВАХ ТЕНДЕР

“ДОТООД АУДИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ” САНАЛ АВАХ ТЕНДЕР

2023.01.27

Монос Хүнс ХК нь хүн амын эрүүл мэндийг дэмжих хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний нээлттэй хувьцаат компани юм. Манай компани 2022, 2023 оны үйл ажиллагаандаа дотоод аудитын үйлчилгээ авах хүсэлтэй байгаа бөгөөд үйлчилгээ үзүүлэх сонирхолтой этгээдээс үнийн санал авах урилга хүргүүлж байна.  

Саналаа ирүүлж буй этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.

Үүнд:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Компанийн дэлгэрэнгүй танилцуулга;
  3. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтаар ирүүлэх;
  4. Сүүлийн гурван жилд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын гэрээний талаарх мэдээлэл
  5. Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан, хөндлөнгийн аудитын дүгнэлтийн хамт;
  6. Дотоод аудитын үйлчилгээ үзүүлэх ажлын төлөвлөгөө, үнийн санал

 

Сонирхсон этгээд саналаа 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 цаг 00 минутын дотор Tsagaankhuu.n@monos.mn мэйл хаяг болон Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2-р хороо, 205/2 тоот гэсэн шуудангийн хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 99035178

Холбоо барих ажилтан: Н.Цагаанхүү

Та дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу