Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
ДОТООД АУДИТ ХИЙХ УДИРДАМЖ

ДОТООД АУДИТ ХИЙХ УДИРДАМЖ

2022.09.22

ДОТООД АУДИТ ХИЙХ УДИРДАМЖ

Аудитын нэр:

 Дотоод аудит

 

Аудитын зорилго:

1.     Дотоод хяналтын үр ашигт байдлыг үнэлэх

2.     4 циклд дотоод аудит хийж гүйцэтгэх, холбогдох зөвлөмж өгөх

3.     Санхүүгийн тайлангийн аудитын зөвлөмжийн хэрэгжилтийн зөвлөмж

4.     Цикл бүрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй дотоод хяналтын загвар, үйл ажиллагаа зохистой болон үр ашигтай эсэхийг үнэлэх;

5.     Хууль тогтоомж болон удирдлага, ТУЗ-өөс гаргасан тушаал шийдвэрийн дагуу үйл ажиллагааг зохион байгуулж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх;

6.     Тухайн мөрдөж буй тушаал, тогтоол шийдвэр нь үр дүнтэй, олон улсын стандарт, практикт нийцэж байгаа эсэх;

7.     Дотоод хяналтыг сайжруулах боломжийг олж илрүүлэх, зөвлөмж өгөх;

8.     Үйл ажиллагаатай холбоотой залилан, шамшигдал үүсэх эрсдэл, нөхцөл байдал байгаа эсэхийг үнэлэх;

9.     Бэлтгэн нийлүүлэгчийн сонгон шалгаруулах процесс нь үнэн зөв, шударга хийгддэг эсэх;

10.  Цикл бүрийн нягтлан бодох бүртгэл, тайлагнал, нэмэлт тодруулгын бодитой, үнэн зөв байдлыг үнэлэх

11.  НББ-ийн бодлогын баримт бичгийгСТОУС-д нийлүүлэх зөвлөмж

12.  Дотоод хяналтыг сайжруулах, эрсдлн удирдлагын сургалт

 

Аудитын хамрах хүрээ:

1.     Худалдан авалтын цикл

2.     Үйлдвэрлэлийн процесс

3.     Борлуулалтын цикл

4.     Нийцлийн аудит

5.     Эрсдлийн удирдлагын аудит

6.     Сургалт

7.     Зөвлөмж

 

Аудитад хамрагдах алба:

1.     Процесст оролцогчид

 

Аудит хамрах хугацаа:

Аудитын төлөвлөлтийн хугацаа:

Эхлэх:

2022.01.01

Эхлэх:

2023.02.15

Дуусах:

2023.12.31

Дуусах:

2023.02.20

 

Аудит хийх хугацаа:

Эхлэх:

2023.02.15

Дуусах:

2023.12.31.

 

 

 

 

         

 

БАТЛАВ.

Аудитын хорооны дарга:........................................................../О.Лхагвасүрэн/

 

 Бодлого ба Стандарт

Аудит нь дараах хууль, дүрэм, журам, тушаалууд болон бусад хамааралтай баримт материалуудыг шалгуур үзүүлэлт болгон ашиглана. Үүнд:

·         Компанийн тухай хууль

·         Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль

·         Татварын багц хууль

·         Монос Хүнс ХК-ийн бодлого, дотоод дүрэм журам, тогтоол шийдвэр

·         Нягтлан бодох бүртгэлийн бодлого

·         Олон улсын стандартын тогтолцоо

·         Олон улсын сайн туршлага зэрэг болно.

Үр дүн, тайлагналын зарчим:

Процессыг дотоод хяналтын зохистой тогтолцоог бүрдүүлэх, түүнийг үнэлэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга аргачлалын дагуу үнэлж, тайланг үнэлгээнд хамрагдсан албаны удирдлагад танилцуулж, цаашид авах арга хэмжээг харилцан тохиролцоно.

Аудитын явцад аудитор нь шаардлага гарвал Аудитын хороотой зөвшилцөж, аудитын хугацааг сунгах, аудитын хамрах хүрээг нэмэгдүүлэх, аудитын удирдамжид өөрчлөлт оруулж болно.

Аудитын үр дүнг Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал, тухайн харьяалах албаны удирдлагууд болон Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн дэргэдэх Аудитын хороонд танилцуулна.