Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна

“Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" тохиож байна

2022.11.11

Жил бүрийн арван нэгдүгээр сарын 12-ны өдрийг "Уушгины хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр" хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Монос Хүнс ХК жил бүр тус өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагатай хамтран иргэдэд уушгины хатгалгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх, уг өвчлөлд гол нөлөөлдөг шалтгааны талаар таниулах, мэдээлэх зорилгоор сургалтууд зохион байгуулдаг билээ. Энэ жил Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран “Уушгины хатгалгаа" сэдвийн хүрээнд сургалт амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар Энхжин брэндийн “Уушги цэвэрлэх цай”-ны талаар нийт сургалтад хамрагдсан хүмүүстээ мэдээлэл өгөв. Монос хүнс ХК БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтнуудтай цаашид энэ төрлийн мэдээлэл түгээх, урьдчилан сэргийлэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн, хамтран ажиллаж байна. Сургалтын үеэр БЗД-ийн Сүрьеэгийн диспансер эмч н. Пүрэвсүрэн “Уушгины хатгалгаа нь хөнгөнөөс эхлээд амь насанд хүрэх хүртэл хүндэрч болдог. Энэ нь нярай болон бага насны хүүхэд, 65-аас дээш насны хүмүүс, эрүүл мэндийн асуудалтай эсвэл дархлаа султай хүмүүст томоохон хүндрэл болдог юм. Ковид-19 халдвар туссан иргэдийн уушгины эд, эсийн хэвийн байдал алдагдаж, хатгалгаа болох эрсдэл нэмэгдэн хүндрэх тохиолдол гарч байна. Иймээс иргэд дархлаагаа дэмжиж, хорт зуршил хэрэглэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй. Мөн вакцин хийлгэснээр уг өвчнөөр сэргийлэх боломжтой болно” гэсэн юм.