Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
ТЕНДЕРИЙН УРИЛГА   / MFC EAST LOG  АГУУЛАХЫН БАРИЛГА/

ТЕНДЕРИЙН УРИЛГА / MFC EAST LOG АГУУЛАХЫН БАРИЛГА/

2025.05.08

Монос Хүнс ХК нь БЗД 10-р хороо, Шар Хад-д байрлах 2730м2 MFC EAST LOG - ХҮНСНИЙ БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АГУУЛАХЫН БАРИЛГА УГСРАЛТ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭХ тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулалтад урьж байна.

Ерөнхий мэдээлэл:

Монос Хүнс ХК-ийн БЗД 10-р хороо 7 тоотод байрлах 1.3га газарт баригдах 42м x 65м агуулахын барилгын барилга угсралт, суурь, бүтээц, шугам сүлжээний ажлыг хийх, комисст хүлээлгэж өгөх.

Аж ахуй нэгжид тавигдах үндсэн шаардлага:

Оролцох сонирхол илэрхийлэх хүсэлтэй аж ахуй нэгжүүд дараах материалуудыг бүрдүүлэн бидэнд илгээнэ үү.

Үүнд:

·          Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт

·          Компанийн танилцуулга

·          Тоног төхөөрөмжийн үзүүлэлт

·          Санхүүгийн тайлан /Сүүлийн 3 жил/

·          Ажиллах хүчний мэдээлэл

·          Сүүлийн 3 жил хийж гүйцэтгэсэн төслүүдийн мэдээлэл

Материал бүрдүүлэлтийн хугацаа:

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2025 оны 5-р сарын 8 өдрөөс эхлэн 5-р сарын 22 өдрийн хооронд битүүмжилсэн байдлаар тендерийн материал ирүүлнэ үүХаяг: БГД 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгын гудамж 32/3, Монос Хүнс ХК-ийн байранд.

Сонгон шалгаруулалтын дэлгэрэнгүй мэдээллийг Б.Энхбаясгалан /80646633/, С.Гэрэлсүрэн /91917919/ утсаар болон enkhbayasgalan@monos.mn цахим хуудсаар холбогдож авна уу.