Та тамхийг биш Тамхи таныг татаж байна
2022.06.02
Дэлхий дахинаа жил бүрийн 05-р сарын 31-ний өдрийг "Тамхины эсрэг өдөр" болгон тэмдэглэж тамхины утаа болон хэрэглээнээс үүдэлтэй уршгийг таниулах, эдийн засагт үзүүлэх хор нөлөөллийн мэдээллийг түгээх зорилгоор тэмдэглэдэг.
Монос Хүнс ХК жил бүр эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэхүү өдрийг таниулах, тамхины зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор иргэдэд сургалт, мэдээлэл хүргэдэг билээ. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Тамхины хор уршиг" сэдвийн хүрээнд сургалт хийлээ. Сургалтаар тамхины хэрэглээ, утаанаас үүдэлтэй хор хөнөөл болон тамхинаас ялгардаг бодисын хор хөнөөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэв. Мөн Энхжин брэндийн Уушги цэвэрлэх цайны талаар нийт эмч, сувилагч нарт мэдээлэл өглөө. Монос хүнс ХК болон СХД-ийн нэгдсэн эмнэлэг цаашид Тамхины эсрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөн, хамтран ажиллаж эхлээд байна.
Ирээдүйдээ өгөх бидний бэлэг цэвэр цэнгэг агаар, эрүүл Аав ээжүүд юм шүү.