Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Сувиллын идэвхжүүлэлт арга хэмжээ зохион байгуулагдлаа

Сувиллын идэвхжүүлэлт арга хэмжээ зохион байгуулагдлаа

2024.06.27

Эрүүл мэндийг дэмжигч Монос Хүнс ХК-аас жил бүр ахмадууддаа чиглэсэн ажлууд зохион байгуулдаг бөгөөд “Эрдэнэт хүн таны эрүүл биеийн төлөө-2024” уриан дор сувиллын идэвхжүүлэлт арга хэмжээгээ эхлүүллээ.

Тус арга хэмжээ Сүүж-Уул, Төгөл болон Оргил рашаан сувиллаар зохион байгуулагдав. Энэ үеэр нийт 400 гаруй амрагч, ажилтан хамрагдсан бөгөөд нийгэмд тулгамдаад буй өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар эмч, мэргэжилтнүүд эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. Түүнчлэн Монос Хүнс ХК-ийн эрүүл мэндийг дэмжих хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан юм.