Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
СХД-ийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран томуугийн халдвараас сэргийлэх өдөрлөгийг зохион байгуулав

СХД-ийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран томуугийн халдвараас сэргийлэх өдөрлөгийг зохион байгуулав

2022.03.29

Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Нийгмийн эрүүл мэнд, хамтын ажиллагааны албанаас санаачлан Монос Хүнс ХК-ийн дэмжлэгтэйгээр томуугийн халдвараас сэргийлэх өдөрлөгийг энэ сарын 25-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр Монос Хүнс компани Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 600 орчим хүүхэд, асран хамгаалагчид дархлаа дэмжих нэрийн бүтээгдэхүүнийг гардуулан өгч, жүжигчилсэн тоглолт үзүүллээ. Мөн энэ үеэр СХНЭ-ийн эмч, мэргэжилтнүүд хэвтэн эмчлүүлэгчдэд гараа хэрхэн зөв угааж халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар зөвлөмж, зөвлөгөөг хүүхэд багачууддаа сонирхолтой хэлбэрээр өгсөн юм.