Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“  PRODEXPO–2023” Милино брэнд оролцлоо

“ PRODEXPO–2023” Милино брэнд оролцлоо

2023.02.17

ОХУ-ын Москва хотноо 30 дахь удаагийн Зүүн Европын олон улсын хүнсний үзэсгэлэн “PRODEXPO–2023” энэ сарын 6-ны өдрөөс 10-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус үзэсгэлэн худалдаанд Монос Хүнс ХК-ийн чацаргана, аньс, тарагтай ааруултай үрэл “Милино” брэнд нэрийн дор амжилттай оролцлоо. Энэ оны үзэсгэлэнд нийтдээ 50 гаруй орны 2070 компани өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулсан бөгөөд цар тахлын өмнөх үеэс өндөр үзүүлэлттэй жил болж буйг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.  

 

 

Бид бүхэн өнгөрсөн онд Австри улсад төвтэй “TSC” компанийн ОХУ дахь салбар “TSC Food Products RU” компанитай хамтран 10 сарын хугацаанд “МИЛИНО” брэндийн ааруултай үрэл бүтээгдэхүүнийг хөгжүүлж эхний нийлүүлэлтийг хийгээд байсан юм. Ингэснээр “МИЛИНО” брэндийн ааруултай үрэл бүтээгдэхүүн нь ОХУ-аас гадна Хамтын нөхөрлөлийн холбооны таван улсад борлуулагдах боломжтой болж байна.