Н.Наранбат: Мэдлэг бус зөв хандлага, харилцаа хамгийн чухал
2022.07.01
“Монос Хүнс компанийн ажилтны өдрийн тэмдэглэл” цуврал ярилцлагын энэ удаагийн зочноор Монос Хүнс ХК-ийн Борлуулалтын албаны Супервайзор Н. Наранбаттай ярилцлаа. Ингээд түүний ажлын арга барил, дадал хэвшилтэй танилцъя.
- Монос Хүнс ХК-д хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би Монос Хүнс ХК-д 2015 онд анх түгээлтийн ажилтнаар орж, тушаал дэвшин Сүлжээ эмийн суваг хариуцсан худалдааны төлөөлөгч, цаашлаад томоохон зах бөөний сувгийг хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажилласан юм. Дараа нь Монос фарм трейд компани Хариуцсан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж, тухайн жилдээ борлуулалтын орлогоо 2 дахин нэмэгдүүлж амжилттай ажилласан. Ингээд 2020 оноос эмийн сувгийг ахлан, супервайзор албан тушаалд томилогдоод байна. Манай компанид ажиллахын давуу нь бүх зүйл дүрэм журмын дагуу цэгцтэй, ойлгомжтой байдаг учир ажилтнуудад албан тушаал дэвших боломж маш их байдаг.
- Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?
Төлөвлөлт, багийн ажиллагаа. Төлөвлөгөө бол ажлын маань хамгийн чухал хэсэг. Миний хувьд улирал, сар, өдрөөр төлөвлөгөөгөө гаргаж, энэхүү төлөвлөлтийн үр дүнд ямар үр дүн гарахыг нарийн тооцдог. Ингэж байж л үр бүтээмжтэй ажиллана гэж боддог. Мөн хамгийн чухал нь борлуулалтын ажил бол нэг хүний амжилтаар тодорхойлогддоггүй учраас багийн ажиллагаа, зохион байгуулалт дээр түлхүү анхаарч ажилладаг.
- Таны хувьд үнэ цэнэ гэж юу вэ?
-Манай компани эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдан борлуулдгаараа бусад компаниас онцлогтой гэж хэлж болно. Аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүнийг харилцагчдадаа итгэлтэйгээр хүргэх нь миний бөгөөд хамт олны үнэ цэн юм. Мөн миний үнэ цэнэ намайг үнэлж, хүндэтгэдэг гэр бүл найз нөхөд, ажлын хамт олон байгаа газар оршиж байдаг гэж би хувьдаа боддог.
- Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Өдөр өдрийн ажил харилцан адилгүй байдаг тул Outlook calendar болон гар утсан дээрээ давхар тэмдэглэгээ хийх шаардлагатай байдаг. Баг хамт олонтойгоо өдөр бүр борлуулалтаа төлөвлөж, долоо хоногийн нэг дэх өдөр бүр төлөвлөгөөт хурал зохион байгуулж ажлаа хянадаг. Мөн хурлын үеэр гарсан болон худалдааны төлөөлөгчдөөс ирсэн санал, санаачилгыг тэр дор нь гар утасныхаа notes дээр checklist үүсгээд тэмдэглээд явдаг.
-Хэрэглэгч, харилцагчдадаа ямар мэдээлэл хүргэхийг зорьдог вэ?
Эхлээд худалдааны төлөөлөгч нар маань өөрсдийн бүтээгдэхүүний орц найрлагыг бүрэн дүүрэн ойлгож борлуулах нь чухал. Эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг утгаараа бид зарим хэрэглэгчдэдээ шаардлагатай үед үзлэг, оношилгоо хийж, эмчийн зөвлөгөөгөөр бүтээгдэхүүнүүдээ санал болгодог. Нөгөө талаас хэрэглэгчид маань бараа бүтээгдэхүүний шошгын тэмдэг, тэмдэглэгээг таньж мэддэг болох нь чухал байгаа. Тухайлбал, Энхжин эрүүл мэндийн цайг зохистой хэрэглэж чадвал эмээс илүү үр дүнтэй бүтээгдэхүүн. Зохистой хэрэглээ гэдэгт ургамлын гаралтай бүтээгдэхүүн учраас шошгын тэмдэг тэмдэглээ, хэрэглэх зааврын дагуу хэрэглэх нь маш чухал.
- Таны зүгээс бусдад хандаж хэлэх үг?
Ямар ч ажил хийж байсан сэтгэлээсээ хийх хэрэгтэй гэж хэлмээр байна. Учир нь мэдлэг бус зөв хандлага, харилцаа хамгийн чухал. Эрх мэдэл, үүрэг хариуцлага нэмэгдэхийн хэрээр хүн их зүйлд суралцаж эхэлдэг юм байна. Иймээс ажлыг багаас нь хийж ямар ч ажил хийдэг байсан сэтгэл зүрхээ бүрэн дүүрэн зориулж, дурлаж хийгээрэй гэж хэлье.