Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

Өнөөдөр Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

2022.10.10

Энэ жил тус өдрийг “Сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэлхийн нийтийн тэргүүлэх чиглэл болгоцгооё” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Монос Хүнс ХК жил бүр эрүүл мэндийн байгууллагатай хамтран энэхүү өдрийг таниулах зорилгоор иргэдэд сургалт, мэдээлэл хүргэдэг билээ. Энэ жил Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран "Сэтгэцийн эрүүл мэнд гэж юу вэ?" сэдвийн хүрээнд сургалт хийлээ.

Сургалтаар сэтгэцийн эрүүл мэнд, нойргүйдлээс үүдэлтэй хор хөнөөл болон түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээллийг хүргэв. Мөн Энхжин брэндийн Тайвшруулах цайны талаар дүүргийн иргэд болон нийт эмч, сувилагч нарт мэдээлэл өглөө. Сургалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн Их эмч Ц. Хандсүрэн “Хүний бие болон сэтгэцийн эрүүл мэнд салшгүй холбоотой байдаг. Зөвхөн бие махбодын хувьд эрүүл байх бус сэтгэл санааны хувьд эрүүл байх нь хүн бүрийн анхаарах зүйлсийн нэг. Сэтгэцийн эрүүл мэндийг иргэд хүндээр ойлгох талтай байдаг. Гэвч энэ ойлголтыг хүний тархины үйл ажиллагааны нэршил гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд тухайлбал, Ковид 19-ийн үед дэлхий нийтээр сэтгэл гутрал 8, сэтгэл түгшилт 7 дахин ихэссэн гэдэг тоо үзүүлэлттэй байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд нойргүйдлийн асуудал нэмэгдсэн. Нойргүйдэл болон стресс бухимдалтай удаан хугацаанд явснаар сэтгэцийн эрүүл мэнд болон зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Иймээс иргэд сэтгэл зүйн эрүүл мэндээ хайрлаж, сэтгэл гутрал, нойргүйдэл үүссэн даруйд сэтгэл судлаач болон мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй” гэлээ.