Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“МОНОС ХҮНС” ХУВЬЦААТ КОМПАНИЙН  ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“МОНОС ХҮНС” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2023.04.07

“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2023 оны 04-р сарын 29-ний Бямба гарагийн 13:00 цагт Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг  5-р хороо, Холлидэй Инн -Улаанбаатар зочид буудал /Гэсэр сүмийн зүүн талд байрлах/ 2 давхрын танхимд хуралдах тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр

 

Хурлаар хэлэлцүүлэх асуудал:

1.      Компанийн 2022 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн компанийн аудитын дүгнэлтийг танилцуулах,

2.      Ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас гарсан  тогтоолыг танилцуулах,

3.      Компанийн 2022 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцүүлэх,

4.      Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны төсвийг хэлэлцүүлэх,

5.      Компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэх

 

Хурлын материалтай танилцах:

1.      Монголын Хөрөнгийн Биржийн цахим хуудас (www.mse.mn/company/551)

2.      Монос хүнс ХК-ийн цахим хуудас (www.monosfoods.mn/investor)

3.      Өөрийн харилцаж буй брокер дилерийн компаниас

4.      Монос хүнс ХК-ийн ХУД-20, Чингисийн өргөн чөлөө 205/2 байранд ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд ирж танилцах боломжтой.

 

Урьдчилан санал өгөх:                                                                                                                             

Хуралд биечлэн оролцох боломжгүй, урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч хурлын  материалтай танилцан, саналын хуудсыг бөглөн өөрийн харилцдаг брокер, дилерийн компаниар дамжуулах, эсвэл компанийн байранд биеэр ирж өгөх, эсвэл баталгаат шуудангаар 2023 оны 04 сарын 24-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Монос хүнс ХК-ийн албан ёсны хаяг:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө,

Мишээл экспо худалдааны төвийн баруун талд Монос хүнс ХК

Утас: 88080308, 99035178

 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС