Монос Хүнс ХК ТУЗ-ийн шинэ бүрэлдэхүүнтэйгээр 2022 оны анхдугаар хурлаа хийлээ
2022.05.05
Монос Хүнс ХК-ийн энэ оны I улирлын ТУЗ-ийн ээлжит хурал 2022.05.04 нд амжилттай болж өндөрлөлөө. Хуралд ТУЗ-ийн гишүүд танхимаар бүрэн бүрэлдэхүүнээр 100%-ийн ирцтэйгээр хуралдаа оролцлоо.
Энэ удаагийн ээлжит хурал шинэ бүтэц бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж ТУЗ-ийн дарга болон ТУЗ-ийн дэргэдэх хороо, нарийн бичгийн дарга нарыг сонгов.
Тодруулбал,
· ТУЗ-ийн даргаар ердийн гишүүн Х.Ананд
· Стратеги бизнес хөгжлийн хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Ш.Алтанбагана
· Аудитын хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн О.Лхагвасүрэн
· Цалин урамшуулал, нэр дэвшүүлэх хорооны даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүн Б.Гантулга нарыг тус тус томилсон юм.
Хурлаар тус компанийн 1-р улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, Монос Хүнс ХК-ийн урт хугацааны болон богино хугацааны бизнес төлөвлөгөөний зорилтыг хэлэлцэн батлав.
Монос Хүнс ХК-ийн I улирлын борлуулалтын орлого 6,6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого 2,2 дахин өссөн бол цэвэр ашиг 6,4 дахин өссөн амжилтыг үзүүлжээ.
Компанийн нийт хувьцаа эзэмшигчид I-р улирлын “Санхүү байдлын тайлан”-тай энд дарж танилцаарай.