Монос Хүнс ХК “Топ 100 үйлдвэрлэгч” шагналыг хүртлээ
2025.12.12
“Хүнсний ажилтнуудын өдөр–2025” баярын нэгдсэн арга хэмжээ 2025 оны 12 сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж, салбарын бодлого тодорхойлогчид, ахмад хүнсчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 40 гаруй аж ахуйн нэгжийн 320 гаруй төлөөлөл оролцлоо.
Энэхүү арга хэмжээний хүрээнд Монос Хүнс ХК “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгч” буюу “Топ 100 үйлдвэрлэгч”-ээр шалгарч, хариуцлагатай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, чанар, инновац, нийгмийн хариуцлагыг эрхэмлэн ажилласнаа өндрөөр үнэлүүллээ.

Монос Хүнс ХК нь ISO 9001:2015, FSSC 22000, ISO 14001:2015, MNS ISO/IEC 17025 зэрэг олон улсын стандартуудыг байгууллагын хэмжээнд амжилттай нэвтрүүлж, үйлдвэрлэлийн процесс, чанарын хяналт, эрсдэлийн удирдлагыг шинэ шатанд гарган салбартаа манлайлан ажиллаж байна.
Цаашид Монос Хүнс ХК нь үндэсний үйлдвэрлэгчийн хувьд салбартаа манлайлан ажиллаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэн, иргэд, нийгэмд бодит хувь нэмрээ оруулсаар байх болно.