Монос Хүнс ХК шинэ бүрэлдэхүүнтэйгээр ТУЗ-ийн анхдугаар хурлаа хийлээ
2024.09.18
Компанийн засаглалыг сайжруулах хүрээнд ТУЗ-ийн хараат бус гишүүдийн тоо гурав байсныг тав болгон нэмэгдүүлж нийт 11 гишүүд, 4 хороодтой байх шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар гаргасан бол есдүгээр сарын 9-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгосон билээ. Шинээр сонгогдсон ТУЗ-ийн бүрэлдэхүүн анхны хурлаараа ТУЗ-ийн дарга болон ТУЗ-ийн дэргэдэх хороо, нарийн бичгийн дарга нарыг тус тус сонголоо. ТУЗ-ийн дэргэдэх Аудит эрсдэлийн хороо, Нэр дэвшүүлэх хороо, Стратеги бизнес хөгжлийн хороодын даргаар ТУЗ-ийн хараат бус гишүүдийг томилж, хороод тус бүрийн дийлэнх олонхыг хараат бус гишүүдээр бүрдүүлснээр хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хяналт, удирдлагыг бэхжүүлэх зарчмыг баримталж ТУЗ-ийн засаглалаа бүрдүүлсэн юм.
Мөн шинэ гишүүддээ компанийн түүх, эрүүл мэндийн шингэн болон хуурай хүнсний үйлдвэрлэл, лабораторийн үйл ажиллагаа, нэвтрүүлж хэвшүүлсэн олон улсын стандартуудын хяналт тогтолцоо, тулгамдсан асуудал, цаашдын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгснөөс гадна цаашдаа компанийн урт, богино хугацааны стратеги төлөвлөлт болон болон ТУЗ-ийн журам, бусад бичиг баримтад өөрчлөлт оруулах талаар санал бодлоо солилцсоноор анхны хурлаа амжилттай зохион байгууллаа.