
Монос Хүнс ХК “Шилдэг татвар төлөгч” компаниар шалгарлаа
2025.05.05
Монос Хүнс ХК нь улс орны бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, төсвийн орлогын бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулж буйг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Засгийн газраас 2024 оны дунд сегментийн “Шилдэг татвар төлөгч” компаниар шалгарууллаа.
Монгол Улсын Засгийн газар жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд энэ жил уг өдрийг 2025 оны 5 сарын 5 -наас 5 сарын 9 өдрүүдэд 26 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Тус өдрийг тохиолдуулан Сангийн яам, Татварын ерөнхий газраас Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж, татвараа шударгаар төлдөг аж ахуйн нэгжүүдийг алдаршууллаа.