Монос Хүнс ХК “Шилдэг үйлдвэрлэгч энтерпренёр” шагнал хүртлээ
2025.12.23
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан “Оны шилдэг аж ахуйн нэгж” шалгаруулах ёслолоос Монос Хүнс ХК “Шилдэг үйлдвэрлэгч энтерпренёр /хөнгөн үйлдвэрлэл/” шагналыг хүртлээ.

Энэхүү шагнал нь компанийн 2025 онд хэрэгжүүлсэн бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн өсөлт, байгаль орчин нийгэм засаглалын чиглэлд гаргасан бодит үр дүнг үнэлэн урамшуулсан явдал байлаа.
Монос Хүнс ХК нь хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчмыг хэрэгжүүлэн, хуванцрын хэрэглээг бууруулсан MFC 2.0 нэгдсэн үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлснээр дэвшилтэт технологи нэвтрүүлж, эрүүл мэндийн усны үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэн ажиллаж буй.

Бид эрүүл амьдралын хэв маягийг дэмжин, спорт, боловсрол, нийгмийн салбарт бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүний нэг тод илэрхийлэл нь 2025 онд гурав дахь удаагаа улсын эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулж, эцэг эх, хүүхдүүдэд тав тухтай, ээлтэй орчныг бүрдүүлсэн, түүнчлэн сагсан бөмбөг, хөлбөмбөг зэрэг спортын багуудтай хамтран ажиллаж, хүүхэд, залуусыг идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягт уриалан, спортын хөгжлийг дэмжин ажиллаж байна.

Эх дэлхийгээ хайрлаж эрүүл амьдралыг хамтдаа бүтээх бидний алсын хараа, бодлого, үр дүнг үнэлсэн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд талархал илэрхийлье.
Амжилт бүрийн ард байдаг эрхэм хэрэглэгч хувьцаа эзэмшигч, Монос Хүнс ХК-ийн хамт олондоо баярын мэндийг талархалтайгаар дэвшүүлж байна.