Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“Монос Хүнс” ХК Шанхайн хөрөнгийн бирж дээр танилцуулга хийлээ

“Монос Хүнс” ХК Шанхайн хөрөнгийн бирж дээр танилцуулга хийлээ

2023.11.24

Монос Хүнс Хувьцаат компани дэлхийн ТОП-3 хөрөнгийн биржийн нэг болох Шанхайн хөрөнгийн бирж дээр танилцуулга хийлээ. Монголын хөрөнгийн бирж Шанхайн хөрөнгийн биржтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индексэд багтаж буй компаниудын төлөөллүүд Шанхайн хөрөнгө оруулагчдад компанийнхаа танилцуулгыг хийж байгаа юм.  Голомт банк, Хаан банк зэрэг санхүүгийн салбарын компаниудтай зэрэгцэн хүнсний салбарын төлөөлөл болон оролцож байгаагаараа онцлог болж байна.

          Тус өдөрлөгт гадаадын 68 хөрөнгө оруулалтын компани оролцож байгаа бөгөөд Монос Хүнс ХК нь өнөөдрийг хүртэлх үйл ажиллагааны амжилт, ололт, ирээдүйн бизнес төлөвлөгөө зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхож буй мэдээллийг танилцууллаа.