Монос Хүнс ХК рашааны эхийг хашиж хамгааллаа
2025.12.01
Монос Хүнс ХК рашааны эхийг хашиж хамгааллаа
“Эх дэлхийгээ хайрлаж, эрүүл амьдралыг хамтдаа бүтээнэ” алсын хараатай Монос Хүнс ХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Хан-Уул дүүргийн 14-р хорооны Түргэний аманд байрлах Рашаантын булагтын рашааны эхийг хашаалж, хамгааллаа.

Рашаан нь газрын гүний эрдсийг шингээсэн байгалийн ундарга ус бөгөөд байгалийн экосистем болоод хүний эрүүл мэндэд тустай. Тухайлбал рашааны эхийг хамгаалах нь усны чанарыг хадгалах, байгалийн микро организм, ургамал, амьтны амьдрах орчны тогтвортой байдлыг дэмжихэд чухлаар нөлөөлдөг.
Хүний буруутай үйл ажиллагаа болон малын хөлөөс сэргийлж хашаалсан нь усны чанар алдагдах, эх ширгэх, бохирдох эрсдэлээс хамгаалах юм.
Бид цаашид ч тогтвортой хөгжлийн чиглэлд хувь нэмрээ оруулж, нийгмийн хариуцлагын төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.


