Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК “OneSky” ОУТББ-тай хамтран хүүхэд, эцэг эхчүүдийг дэмжин ажиллана

Монос Хүнс ХК “OneSky” ОУТББ-тай хамтран хүүхэд, эцэг эхчүүдийг дэмжин ажиллана

2026.01.15

Монос Хүнс ХК хүүхдийн хөгжил, эцэг эхчүүдийн оролцоог дэмжин ажилладаг “OneSky” олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг дэмжин, ивээн тэтгэх санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

“OneSky” ОУТББ нь эцэг эхээр дамжуулан хүүхдийн цогц хөгжилд чиглэсэн хөтөлбөр, сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүлдгээрээ онцлог бөгөөд 1998 оноос олон улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Харин Монгол Улсад 2018 оноос хойш хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих чиглэлээр тогтвортой ажиллаж байна.

Санамж бичигт “OneSky” ОУТББ-ын Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газрын захирал Т.Мөнхтуул болон Монос Хүнс ХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Э.Амарболд нар гарын үсэг зурлаа.

Гэр бүл, хүүхдийн хөгжилд чиглэсэн нийгмийн хариуцлагын энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд эцэг эхчүүдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх, бага насны хүүхдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Бид нийгмийн хариуцлагын хүрээнд гэр бүл, хүүхдийн хөгжлийг эрүүл мэндийн бүтээгдэхүүнээрээ дэмжихээс гадна, нийгмийн сайн сайхны төлөөх бодлогыг тууштай дэмжиж олон улсын болон үндэсний байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж байна.