Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“МОНОС ХҮНС” ХК ОХУ -ЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭ АМЖИЛТТАЙ НИЙЛҮҮЛСЭЭР

“МОНОС ХҮНС” ХК ОХУ -ЫН ЗАХ ЗЭЭЛД БҮТЭЭГДЭХҮҮНҮҮДЭЭ АМЖИЛТТАЙ НИЙЛҮҮЛСЭЭР

2023.06.23

Монос Хүнс ХК 2022 онд Орос, Хятад, Америк, Солонгос, Кыргызстан улсуудын зах зээл рүү анхаарал хандуулан ажилласан бөгөөд экспортын эхний үр дүнгүүд гарч эхэллээ. Тухайлбал, Австри улсад төвтэй “TSC” компанийн ОХУ дахь салбар “TSC Food Products RU” ХХК-ийн захиалгаар “МИЛИНО” брэндийн “Ааруултай тарагтай үрэл” бүтээгдэхүүнийг хөгжүүлж, эхний нийлүүлэлтээ амжилттай нийлүүлсэн. Мөн тус компанийн 2 дахь бүтээгдэхүүний  захиалга болох “МИЛИНО” брэндийн “Ааруултай чацарганатай үрэл” бүтээгдэхүүнийг хөгжүүлж, дараагийн нийлүүлэлтээ хийхээр төлөвлөн, экспортын бэлтгэл ажилдаа орлоо. Ингэснээр “МИЛИНО” брэндийн ааруултай үрэл бүтээгдэхүүн нь ОХУ-аас гадна Евразийн эдийн засгийн холбооны таван улсад борлуулагдах боломжтой болсон юм.