Монос Хүнс ХК ногдол ашиг тараахаар боллоо
2023.02.17
Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хурлаар 2022 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 30% болох 981 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 2.4 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ТӨХХК-аар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хуваарилахаар шийдвэрлэсэн байна.