Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК “Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо”-нд нэгдлээ

Монос Хүнс ХК “Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо”-нд нэгдлээ

2025.10.17

Монос Хүнс ХК нь 2025 оны 10 сарын 9-ний өдөр Монголын Тогтвортой Санхүүжилтийн Хөгжлийн Холбоо (ТоС Холбоо)-ны дэмжих гишүүнээр

элсэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, ногоон санхүүжилт болон хариуцлагатай бизнесийн зарчмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд нэгдлээ. 

 

Бид тогтвортой хөгжил, хариуцлагатай бизнесийн жишгийг манлайлан хэрэгжүүлэгч үндэсний үйлдвэрлэгч байхаар зорьж , ахиц дэвшил гаргасаар байна.  

2024 онд Монос Хүнс ХК тогтвортой хөгжлийн бодлогын хүрээнд засаглал, ажилтнуудын хөгжил, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, усны нөөцийн ухаалаг ашиглалт, нийгмийн сайн сайхны чиглэлд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ нэгтгэн “Тогтвортой хөгжлийн тайлан”-гаа олон нийтэд танилцууллаа.  

 

Тодруулбал: 

  • Монос Хүнс ХК-ийн ажилтнууд “MFC Төгөл төслийн хүрээнд Баянгол цэцэрлэгт хүрээлэнд гурван жилийн хугацаанд мод тарьж байна.  

  • Усны хэмнэлттэй, зохистой хэрэглээг дэмжихийн тулд саарал усны хэрэглээг 20%-иар нэмэгдүүлж, байгальд ээлтэй шийдлүүдийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа тогтмол нэвтрүүлсээр байна.  

  • “MFC 2.0” төслийн хүрээнд эрүүл мэндийн хуурай болон шингэн хүнсний үйлдвэрлэлийг нэгтгэн, хуванцар сав, уутны хэрэглээг бууруулж улиралд 43 тонн, жилд 129 тонн хуванцрыг хаягдахаас сэргийлэн ажиллалаа.  

  •  

Тогтвортой хөгжлийн бодлого бол зүгээр нэг баримт бичиг биш, бодит, хэмжигдэхүйц үр дүн гаргах зорилготой бодлого юм.