
МОНОС ХҮНС ХК “MFC EAST LOG” ЗҮҮН БҮСИЙН ШИНЭ АГУУЛАХЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО
2025.07.03
Монос Хүнс ХК нь MFC 2.0 нэгдсэн үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа 3 дахин нэмэгдүүлсэн билээ. Үүний үр дүнд бид зах зээлийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, эрэлтийг бүрэн хангах нөхцөл бүрдэж, бүтээгдэхүүн хадгалах олон улсын стандартад нийцсэн “MFC EAST LOG” 2,730 м² агуулахын барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Энэхүү агуулах нь зүүн бүсийн ложистикийн үйл ажиллагааг илүү оновчтой, шуурхай, найдвартай болгох стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.
2025 оны 5-р сарын 08-аас олон нийтэд нээлттэй тендер зарлаж, 5-р сарын 22-ныг хүртэл оролцогч компаниудын материалыг хүлээн авсны дараа сонгон шалгаруулалтаа зохион байгуулсан.
Ингэснээр бид "MFC EAST LOG" шинэ агуулахын бүтээн байгуулалтаа албан ёсоор эхлүүлж байгаагаа та бүхэндээ баяртайгаар мэдэгдэж байна.