МОНОС ХҮНС ХК-ИЙН ТУЗ-ИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2021.10.20
Компанийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5, 77.6 дахь заалтыг үндэслэн “Монос хүнс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Нягтлан бодох бүртгэл, эдийн засаг, банк санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлийн мэргэжилтэй, дадлага туршлагатай;
- Тус компанитай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгжид ажил үүрэг хашдаггүй;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн нийт гаргасан хувьцааны 5 болон түүнээс дээш хувийг эзэмшдэггүй;
- Өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь компанитай бизнесийн аливаа холбоогүй;
- Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанид болон компани оролцогч нь болж байгаа нэгдлийн бусад оролцогч компанид эрх бүхий албан тушаал хашдаггүй, эсхүл сүүлийн 3 жилд тийм албан тушаал хашаагүй;
- Компанийн эрх бүхий албан тушаалтантай нэгдмэл сонирхолгүй, тэдгээрийн төрөл, садан, гэр бүлийн гишүүн биш;
- Төрийн үйлчилгээнээс бусад төрийн алба хашдаггүй.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ
- Өмнө нь мэргэжлийн болон ёс зүйн ноцтой зөрчлийн улмаас хуулийн хариуцлага хүлээж байгаагүй;
- Тодорхой албан тушаал эрхлэх, эсвэл үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хасаагүй, эрүүгийн хуульд заасан онц гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгэл хүлээж байгаагүй.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт.
- 4x6 хэмжээний зураг бүхий эрхэлж буй ажил, мэргэжил, боловсрол бусад ур чадваруудын талаарх мэдээлэл бүхий СV, анкет;
- Боловсролын дипломын хуулбар;
- Иргэний үнэмлэхний хуулбар;
- Компанийн засаглалын сургалтад хамрагдсан гэрчилгээний хуулбар;
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
- Анкет, бичиг баримтыг 2021 оны 10 сарын 18-ны өдрөөс 2021 оны 10 сарын 27 хүртэл Tsagaankhuu.n@monos.mn мэйл хаяг болон шуудангаар компанийн хаягаар илгээнэ үү. Урьдчилсан шалгуурт тэнцсэн нэр дэвшигчдийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд танилцуулж шийдвэрлэнэ.
- Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Чингисийн өргөн чөлөө Монос хүнс компанийн байранд
- Утас: 99035178