Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК-ИЙН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

МОНОС ХҮНС ХК-ИЙН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

2023.05.10

 

Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2023 оны тавдугаар сарын 10-ны өдөр танхимаар зохион байгуулагдлаа.

   Хурлаар ТУЗ-ийн гишүүд компанийн 2023 оны I улирлын үйл ажиллагаа, санхүүгийн тайлантай танилцсан юм. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 онд шинэчлэсэн "Компанийн засаглалын кодекс"-ын зарчимд ТУЗ-ийн бодлого, дүрэм, журмыг нийцүүлэх үүднээс одоо мөрдөгдөж байгаа ТУЗ-ийн үйл ажиллагааны журам, хороодын дүрэм зэрэг баримт бичгийг хэлэлцэн баталлаа.

 

   Түүнчлэн ТУЗ-ийн гишүүд "MFC 2.0" төслийн хүрээнд шинээр баригдаж байгаа Монос хүнс ХК-ийн шинэ үйлдвэрийн барилгын гүйцэтгэл явцтай танилцсан бөгөөд компанийн удирдлагын баг төслийн санхүү зарцуулалтыг төслийн талбайд танилцуулсан юм. Энэ үеэр цаашдын үйл ажиллагаанд олон давуу тал авчрах “MFC 2.0” төслийн барилгын явц одоогоор 80 хувьтай байгааг мэдээлэв.

   Монос Хүнс ХК-ийн I улирлын борлуулалтын орлого 7,4 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад борлуулалтын орлого 12% өссөн бол цэвэр ашиг 12% өссөнөөр 570 сая төгрөгт хүрсэн амжилтыг үзүүлжээ.