Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос Хүнс ХК-ийн стандартын тогтолцоо жилээс жилд тогтвортой сайжирч байгааг SGS аудиторууд онцоллоо

Монос Хүнс ХК-ийн стандартын тогтолцоо жилээс жилд тогтвортой сайжирч байгааг SGS аудиторууд онцоллоо

2026.02.04

Монос Хүнс ХК 2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Швейцарт төвтэй олон улсын баталгаажуулалтын байгууллага SGS компанийн аудитын багийг хүлээн авч, үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний чанараа олон улсын түвшинд дахин баталгаажууллаа.

Бид 2019 оноос хойш ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоо, FSSC 22000 хүнсний аюулгүй байдлын иж бүрэн тогтолцоо, ISO 14001 байгаль орчны менежментийн тогтолцоо стандартуудыг шат дараатайгаар нэвтрүүлж, жил бүр тасралтгүй сайжруулан хэрэгжүүлж байна.

Энэ удаагийн аудитын хүрээнд SGS компанийн дөрвөн аудитор Монос Хүнс ХК-ийн үйлдвэрт хоёр өдрийн турш ажиллаж, үйл ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдал болон байгаль орчны стандартын хэрэгжилтийг хяналаа. 

 

Аудитын дүнгээр Монос Хүнс ХК нь ISO 9001, FSSC 22000, ISO 14001 стандартуудын шаардлагыг бүрэн хангаж, баталгаажуулалтаа амжилттай сунгалаа.

Олон улсын аудиторуудын зүгээс компанийн стандартын тогтолцоо жилээс жилд тогтвортой сайжирч байгааг онцолсон юм.