Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
МОНОС ХҮНС ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЛОН УЛСАД ДАХИН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДЛӨӨ

МОНОС ХҮНС ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЛОН УЛСАД ДАХИН ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДЛӨӨ

2024.06.25

Монос Хүнс ХК нь эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэх, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамж, үнэ цэнийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо FSSC 22000:2018, 2022 оноос Байгаль орчны чанарын удирдлагын тогтолцооны ISO 14001:2015 стандартуудыг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү стандартуудын хэрэгжилтийг шалган баталгаажуулахаар Швейцар улсад төвтэй, дэлхийд тэргүүлэгч аудитын компани SGS компанийн аудитын баг хамт олон 2024.02.26-2024.03.07-ны хооронд 2 үе шаттайгаар хяналт шалгалт хийж ажиллаа.

 

 

 Өндөр шалгууртай аудитын үр дүнд Монос Хүнс ХК-ийг дээрх стандартуудыг амжилттай хэрэгжүүлж байгааг батламжилж, гэрчилгээг SGS компанийн Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын бүс хариуцсан захирал ноён Cliff Zheng 2024.06.21-ны өдөр Гүйцэтгэх захирал А.Отгондарь тэргүүтэй төлөөллүүдэд гардуулж өглөө.

 

 

 

Ингэснээр Монос Хүнс ХК үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ түүхий эд хүлээн авахаас эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрэх бүхий л үе шатанд хүнсний аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, чанарын удирдлагын тогтолцоог ханган, эрүүл аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг байгальд ээлтэйгээр үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэдэг гэдгээ олон улсад дахин хүлээн зөвшөөрүүллээ.  

Олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээ албан ёсоор баталгаажуулж буй нь нийт хэрэглэгч, хувьцаа эзэмшигч, харилцагчдынхаа итгэлийг баталгаажуулсан чухал үйл ажиллагаа бөгөөд хүнсний аюулгүй байдлыг анхаарч  үйлдвэрлэл үйл ажиллагаагаа удирдахад үнэтэй хувь нэмэр оруулж буй SGS компанийн хамт олонд талархсанаа илэрхийлье.