Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“МОНОС ХҮНС” ХК-ИЙН III УЛИРЛЫН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

“МОНОС ХҮНС” ХК-ИЙН III УЛИРЛЫН ТУЗ-ИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

2023.11.15

“Монос Хүнс” ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шингэн хүнсний үйлдвэрийн байранд зохион байгуулагдлаа. Хурлаар 2023 оны III улирлын санхүү, үйл ажиллагааны тайлан, 2024 оны төсөв, төлөвлөгөөг гүйцэтгэх захирал А.Отгондарь танилцуулж, ТУЗ-ийн гишүүдээр батлуулав. Үйл ажиллагааны тайлангаас онцолбол,

  • III улиралд компанийн борлуулалтын орлого 24.3 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 12 хувь, цэвэр ашиг 2,9 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 10 хувиар тус тус өсжээ;
  • Энэ оны 10 дугаар сарын байдлаар “Монос Хүнс” ХК-ийн 2023 оны хүлээгдэж буй борлуулалтын орлого 32 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2019 онд IPO хийж байсан үетэй харьцуулахад 4 дахин өссөн үзүүлэлт юм;
  • Мөн III улиралд Экос брэндийн pH 8.5-тай шүлтлэг ус Хүнсний салбарт нэр хүндтэй “Ард түмний хүнс-2024” шагналыг, “Милино” брэндийн “Творожное Драже” тарагтай ааруултай үрэл ОХУ-д зохион байгуулагдсан “Neva Buyers“ олон улсын экспогоос шилдэг “Инновацлаг бүтээгдэхүүн”-ээр шалгарч алтан медалийг тус тус хүртлээ.

Хурлын дараа ТУЗ-ийн гишүүд MFC 2.0 төслийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралтыг хийж буй БНТУ, БНХАУ-ын инженерүүд болон компанийн Инженер Техникийн албаны ажилтнуудтай уулзаж, нөхцөл байдалтай танилцлаа. Уг үйлдвэр ашиглалтад орсноор Монос Хүнс ХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал даруй 3 дахин нэмэгдэх юм.