“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар
2024.03.07
“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2024 оны 04-р сарын 20-ны Бямба гарагийн 11:00 цагт Улаанбаатар, Баянгол дүүрэг, 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/3 хаягт байрлах Монос хүнс ХК-ийн Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийн 3 давхарт байрлах хурлын танхимд хуралдах тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр
Хурлаар хэлэлцүүлэх асуудал:
1. Компанийн 2023 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн компанийн аудитын дүгнэлтийг танилцуулах,
2. Ногдол ашиг хуваарилахгүй тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас гарсан тогтоолыг танилцуулах,
3. Компанийн 2023 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцүүлэх,
4. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны төсвийг хэлэлцүүлэх,
5. Компанийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцүүлэх
Хурлын материалтай танилцах:
1. Монос хүнс ХК-ийн цахим хуудас (www.monosfoods.mn/investor)
2. Өөрийн харилцаж буй брокер дилерийн компаниас
3. БГД-20, Үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 32/3 хаягт байрлах Монос хүнс ХК-ийн үйлдвэрийн байранд 2024 оны 03 сарын 15-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд ирж танилцах боломжтой.
Урьдчилан санал өгөх:
Хуралд биечлэн оролцох боломжгүй, урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч хурлын материалтай танилцан, саналын хуудсыг бөглөн өөрийн харилцдаг брокер, дилерийн компаниар дамжуулах, эсвэл компанийн байранд биеэр ирж өгөх, эсвэл баталгаат шуудангаар 2024 оны 04 сарын 10-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Утас: 88080308, 99035178
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС