Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
Монос хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

Монос хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар

2024.07.31

МОНОС ХҮНС ХУВЬЦААТ КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД 

Монос хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2024 оны 09-р сарын 09-ний Даваа гарагийн 14:00 цагт цахимаар /meeting.monosfoods.mn/shareholder/meeting/8/ хуралдах тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 08-р сарын 16-ны өдөр

Хурлаар хэлэлцүүлэх асуудал:

  1. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох
  2. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны төсөвт тодотгол хийх

Хуралд цахимаар оролцох боломжгүй, урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч хурлын  материалтай танилцан, саналын хуудсыг бөглөн өөрийн харилцдаг брокер, дилерийн компаниар дамжуулах, эсвэл баталгаат шуудангаар 2024 оны 08-р сарын 31-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.

Утас: 80081138, 99035178 

ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС