
“МОНОС ХҮНС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
2025.02.24
Монос Хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 04-р сарын 09-ний Лхагва гарагийн 10:00 цагт Улаанбаатар, Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 32/3 хаягт байрлах Монос хүнс ХК-ийн Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийн 3 давхарт байрлах хурлын танхимд, мөн цахим хэлбэрээр хуралдах тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2025 оны 03-рсарын 12-ны өдөр.
Хурлаар хэлэлцүүлэх асуудал:
1.Компанийн2024 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн компанийн аудитын дүгнэлтийг танилцуулах
2.Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн хурлаас гарсан тогтоолыг танилцуулах
3.Компанийн2024 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцүүлэх
4.ТУЗ-ийн 2025 оны төсвийг хэлэлцүүлэх
Урьдчилан санал өгөх:
Хуралд биечлэн оролцох боломжгүй,урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч хурлын материалтай танилцан, саналын хуудсыг бөглөн өөрийн харилцдаг брокер, дилерийн компаниар дамжуулах, эсвэл компанийн байранд биеэр ирж өгөх, эсвэл баталгаат шуудангаар 2025 оны 04 сарын 04-ний өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Утас: 88883492, 99035178
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС