Монос Хүнс ХК | Эрүүл энхийн төлөө
“МОНОС ХҮНС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“МОНОС ХҮНС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2022.03.16

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар 

“Монос хүнс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2022.04.23-ны 11.00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  1-р хороо, Олимпийн гудамж, Шангрила Улаанбаатар зочид буудлын 1 давхарт байрлах хурал-уулзалтын танхимд хуралдах бөгөөд хувьцаа эзэмшигч та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр: 2022.03.31

Хурлаар хэлэлцэх асуудал:

1.   Компанийн 2021 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн компанийн аудитын дүгнэлтийг танилцуулах,

2.   Компанийн 2021  оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт хэлэлцэн батлах,

3.   Ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлаас гарсан  тогтоолыг танилцуулах,

4.   Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2022 оны төсвийг батлах,

5.   ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох

Хурлаар хэлэлцэх асуудал, түүнтэй холбогдох баримт бичгийг бүртгэлтэй брокер дилерийн компанидаа болон Монос хүнс ХК-ийн веб хуудсанд хандан танилцах боломжтой.

Хурлын өдөр биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчид саналаа бүртгэлтэй брокер дилерийн компаниар дамжуулах, компанийн байранд биеэр ирж цаасаар өгөх боломжтой. Урьдчилан санал авах сүүлчийн хугацааг 2022.04.15-ны өдрөөр тасалбар болгоно.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хурал зохион байгуулах комиссын утсаар холбогдон авна уу.

Хаяг: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Мишээл экспо худалдааны төвийн баруун талд Утас: 88080308, 99035178