МОНОС ХҮНС ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
2026.03.17
Монос хүнс ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04-р сарын 15-ны Лхагва гарагийн 14:00 цагт Улаанбаатар, Баянгол дүүрэг, 20-р хороо, Сонсголонгийн зам гудамж 32/3 хаягт байрлах Монос хүнс ХК-ийн Эрүүл мэндийн хүнсний үйлдвэрийн 3 давхарт байрлах хурлын танхимд цахим, танхим хосолсон хэлбэрээр хуралдах тул хувьцаа эзэмшигчид та бүхнийг урьж байна.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2026 оны 03-р сарын 25-ны өдөр
Хурлаар хэлэлцүүлэх асуудал:
1. Компанийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийсэн хөндлөнгийн компанийн аудитын дүгнэлтийг танилцуулах
2. Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн хурлаас гарсан тогтоолыг танилцуулах
3. Компанийн 2025 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцүүлэх
4. ТУЗ-ийн 2026 оны төсвийг хэлэлцүүлэх,
Хурлын материалтай танилцах:
1. Компанийн байранд ирж танилцах
2. Монос хүнс ХК-ийн https://monosfoods.mn/ цахим хуудасны “Хувьцаа эзэмшигчдэд” талбарт нэвтрэн танилцах
Урьдчилан санал өгөх: Хуралд биечлэн оролцох боломжгүй, урьдчилан санал өгөх хувьцаа эзэмшигч компанийн байранд өөрийн биеэр хүрэлцэн ирж өгөх, эсвэл баталгаат шуудангаар 2026 оны 04 сарын 10-ны өдрөөс өмнө ирүүлнэ үү.
Утас: 89943525, 89986609
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС